Суулгах
Tugsscript v0.1.3 standalone багц нь өөрийн runtime-тай. Python тусдаа суулгахгүйгээр үйлдлийн системдээ тохирох багцыг татаж суулгана.
ZIP задалж install.bat ажиллуулна.
Apple Silicon эсвэл Intel багцаа сонгоод ./install.sh.
chmod +x install.sh && ./install.sh
Анхны кодоо ажиллуулах
tugs demo.tugs tugs run demo.tugs tugs compile demo.tugs
tugs demo.tugs нь эх кодыг шууд ажиллуулна. run мөн адил ажилладаг дэлгэрэнгүй хэлбэр; compile нь хөрш `.py` файл гаргана. Installer суусны дараа шинэ terminal нээвэл `tugs` PATH-ээс олдоно.
macOS: "python3.10" Not Opened алдааг засах
Tugsscript өөрийн Python runtime-тай ирдэг. Archive browser-оор татагдахад macOS Gatekeeper уг runtime-д quarantine тэмдэглэгээ өгч, Apple could not verify "python3.10" гэсэн цонхоор хааж болдог.
Хамгийн амархан засвар нь macOS-ийн шинэ v0.1.3 installer-ийг дахин татаж суулгах. Энэ installer нь зөвхөн өөрийн суулгасан Tugsscript runtime дээрх quarantine тэмдэглэгээг автоматаар цэвэрлэнэ.
1. Mac-ийн төрлөө шалгах
uname -m
arm64гэж гарвал Apple Silicon багц татна.x86_64гэж гарвал Intel Mac багц татна.
2. Шинэ installer суулгах
Жишээ нь Apple Silicon Mac дээр:
cd ~/Downloads tar -xzf Tugsscript-0.1.3-macos-arm64.tar.gz cd Tugsscript-0.1.3-macos-arm64 ./install.sh
Intel Mac бол дээрх команд дахь macos-arm64-ийг macos-x64 гэж солино.
3. Terminal-ээ дахин нээгээд шалгах
tugs "$HOME/.local/share/tugsscript/examples/demo.tugs"
Амжилттай бол Бат насанд хүрсэн. болон Нийлбэр: 6 гэсэн үр дүн харагдана.
Өмнө суулгасан хувилбарыг шууд засах
Дахин татахгүйгээр одоо суусан Tugsscript-ээ засах шаардлагатай бол дараах командыг Terminal дээр нэг удаа ажиллуулна:
xattr -dr com.apple.quarantine "$HOME/.local/share/tugsscript" "$HOME/.local/bin/tugs" tugs "$HOME/.local/share/tugsscript/examples/demo.tugs"
tugs launcher-д үйлчилнэ. macOS-ийн хамгаалалтыг бүхэлд нь унтраахгүй. Нийтийн албан release-д Developer ID signing болон Apple notarization хийх нь эцсийн шийдэл юм.
Хувьсагч ба өгөгдлийн төрөл
хувьсагч нэр: текст = "Сараа" хувьсагч нас: бүхэл = 19 хувьсагч дундаж: бутархай = 95.5 хувьсагч идэвхтэй: логик = үнэн хувьсагч оноо: жагсаалт = [90, 95, 99]
Дэмжих төрлүүд: бүхэл, бутархай, текст, логик, жагсаалт, хоосон. Зарласан төрөлд тохироогүй утга оноовол runtime алдаа мэдээлнэ.
Хэвлэх ба утга оруулах
хувьсагч нэр: текст = оруул("Нэрээ оруулна уу: ")
хувьсагч нас: бүхэл = бүхэл(оруул("Нас: "))
хэвлэ("Сайн уу,", нэр, нас)
Нөхцөл шалгах
хэрэв нас >= 18 бол
хэвлэ("Насанд хүрсэн")
өөр_хэрэв нас >= 13 бол
хэвлэ("Өсвөр")
өөр
хэвлэ("Хүүхэд")
төгсөв
Давталтын оператор
давт i = 1 ээс 5 хүртэл
хэвлэ(i)
төгсөв
хэдий нас < 25 бол
нас += 1
төгсөв
давт нь төгсгөлийн утгаа оруулан тоолдог. Жишээ нь давт i = 10 ээс 0 хүртэл алхам -2.
Хэрэглэгчийн функц
функц нэм(а: бүхэл, б: бүхэл): бүхэл
буцаа а + б
төгсөв
хэвлэ(нэм(20, 22))
Visual Studio Code extension
VSIX package-ийг татаж суулгаснаар `.tugs` файл дээр түлхүүр үг, төрөл, оператор, хувьсагч, функцийн өнгө ялгалт, snippet болон Run/Compile command ажиллана.
Extension v0.1.4 татах